Сэлэнгэ аймгийн ХААН Банкны харилцагчид  “Бизнес төв”-өөр үйлчлүүлнэ

Сэлэнгэ аймгийн ХААН Банкны харилцагчид “Бизнес төв”-өөр үйлчлүүлнэ

Гарааны болон жижиг дунд бизнес эрхлэгчдэд санхүүгийн дэмжлэгээс гадна бизнесээ хэрхэн тогтвортой, амжилттай удирдах, урт хугацааны стратеги төлөвлөгөөг хэрхэн боловсруулж, хүний нөөцөө яаж ухаалаг удирдах зэрэг асуудал  нэн тэргүүнд тулгардаг. Эдгээр асуудлыг шийдэхэд туслах мэргэжлийн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх үйлчилгээг ХААН Банк “Бизнес төв”-өөрөө дамжуулан харилцагчдадаа олгодог билээ. Өөрөөр хэлбэл, бизнес эрхлэгчид өөрт шаардлагатай санхүүгийн болон санхүүгийн бус үйлчилгээг цогцоор нь, нэг дороос авах боломжтой гэдгээрээ онцлог юм.

Жижиг дунд бизнес эрхлэгчдэд тусгайлан зориулсан “Бизнес төв” -ийн орон нутаг дахь анхны салбарыг ХААН Банк өнгөрсөн оны 12-р сард Орхон аймагт анх байгуулж байсан бол өнөөдөр Сэлэнгэ аймагт 7 дахь төв үүдээ нээлээ. Газар тариалангийн бүс нутаг Сэлэнгэ аймгийн хувьд улсын нийт үр тарианы хэрэгцээний 50 хувь, төмс хүнсний ногооны 25-30 хувийг дангаар хангадаг бөгөөд газар тариалангийн 500 гаруй компани, хүнсний ногоо тариаланч 2000 гаруй иргэнтэй. Улс орныхоо эдийн засагт үнэлж баршгүй хувь нэмэр оруулж буй жижиг дунд бизнес эрхлэгчдэд зориулан ХААН Банк “Бизнес төв”-өө нээснээр тус аймгийн бизнес эрхлэгчдэд санхүүгийн үйлчилгээгээ илүү ойртуулж, хүртээмжийг нь нэмэгдүүлэх боломж бүрдэж буй.

“Бизнес төв”-ийн нээлтийн үеэр ХААН Банкны ЖДБ-ийг дэмжих төвийн ажилтнууд бизнес эрхлэгчдэд сургалт зохион байгуулж, харилцагчдын сонирхсон асуултад хариуллаа. Мөн аймаг орон нутагтаа баялаг бүтээж буй бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаатай танилцаж, харилцан санал солилцсон юм. Эрхэм бизнес эрхлэгч та Сэлэнгэ аймагт үйл ажиллагаа явуулдаг бол Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум, Гаалийн байгууллагын дэргэд байрлах ХААН Банкны бизнес төвөөр үйлчлүүлэн, тав тухтай, тохилог орчинд санхүүгийн цогц үйлчилгээг түргэн шуурхай авч, бизнесээ өргөжүүлээрэй. 

Хамтын өсөлт төгөлдөр- ХААН Банк