Хар тамхи улсын хилээр нэвтрүүлж, худалдаалах гэж байсан эмэгтэйд 10 жилийн хорих ял оноолоо

Хар тамхи улсын хилээр нэвтрүүлж, худалдаалах гэж байсан эмэгтэйд 10 жилийн хорих ял оноолоо

Хар тамхи мансууруулах төрлийн бодисыг улсын хилээр оруулан ирж, худалдаалах гэж байсан этгээдэд шүүхээс 10 жилийн хорих ял оноожээ. 

Тодруулбал, С.З гэх 44 настай, эмэгтэй нь 2025 оны долдугаар сарын 21-ний өдөр Чингис Хаан Олон улсын нисэх онгоцны буудалд Станбул-Улаанбаатар чиглэлийн нисэх онгоцоор газардаж, Монгол Улсын хилээр нэвтрэхдээ өөрийн ачаа тээшинд метамфетамины агууламжтай 165.5 грамм цэвэр жинтэй “мөс” гэх хэрэглээний нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор улсын хилээр нэвтрүүлсэн, мөн Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт өөрийн биедээ метамфетамины агууламжтай 33 грамм цэвэр жинтэй “мөс” гэх хэрэглээний нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авч, хадгалсан гэх хэрэгт холбогдсон байна.

Улмаар тухайн хэрэгт прокуророос Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 3 дахь хэсгийн 3.3 (Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн бөгөөд шүүхээс С.З-г хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авч, хадгалсан гэмт хэрэгт үйлдсэн гэм буруутайд тооцож, 4 жилийн хугацаагаар хорих ял, мөн хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор улсын хилээр нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 6 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, хорих ялуудыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 10 жилийн хугацаагаар тогтоож, хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ. 




Өнөөдөр бич өдөр

5 цагийн өмнө