Хотын дарга Х.Нямбаатарын санаачилсан “Түгжрэлийг багасгаж, гэр хорооллыг орон сууцжуулах” тухай хуулийн дагуу хэрэгжих журмуудын нэг нь “хөдөөнөөс нийслэлд орж ирэх автомашинтай иргэд 48 цаг үнэ төлбөргүй явах бол энэ хугацааг хэтрүүлсэн тохиолдолд торгодог” болж байгаа бид өмнө нь мэдээлсэн. Өмнөх мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү.
Тэгвэл өнөөдөр /2024.02.08/ НИТХ-ын XXI дэх хуралдаан болсон байна. Тус хурлаар "Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай" хуулийг баталсантай холбоотойгоор хэд хэдэн асуудлыг хэлэлцэж, холбогдох журмыг баталсан байна.
Тодруулбал, "Улаанбаатар хотод олгох тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын дээд хязгаар тогтоох тухай тогтоолын төслөөр нийслэлд олгох тээврийн хэрэгслийн дугаарын дээд хязгаарыг 730 мянган байхаар тогтоосон" байна. Ингэснээр 730 мянгаас дээш тооны автомашинд улсын дугаар олгохооргүй болж байгаа гэсэн үг юм. Мөн нийтийн тээврээр зорчих төлбөр 200-500 төгрөг байсныг 1000 төгрөг болгон өгсөн байна. Энэ нь нэг удаагийн зорчилт бус 1000 төгрөг төлөөд өдөрт дөрвөн удаа зорчих боломжтой болж байгаа аж. Улмаар нийслэлд орон нутгийн дугаартай автомашин 48 цаг зорчихлоо 1000 төгрөг төлөх бол, 48 цагаас дээш хугацаанд Улаанбаатарт зорчих юм бол хоног тутамд 5000 төгрөг төлөхөөр болсон байна.