Найруулагч Б.Баатарыг залилах, мөнгө угаах гэмт хэрэгт яллагдагчаар татан, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа. Үүнтэй холбоотойгоор түүнийг Монгол Улсын хилээр гарахыг хязгаарласан юм.
Прокуророос Б.Баатарыг цагдан хорьж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэх шаардлагатай гэж үзэн шүүхэд санал хүргүүлсэн. Уг саналыг Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны шүүх энэ сарын 2-нд хэлэлцээд, прокурорын саналыг хүлээн авахаас татгалзсан. Үүнийг прокуророос эс зөвшөөрч, шүүхийн тус захирамжид эсэргүүцэл бичсэн бөгөөд Б.Баатарыг цагдан хорьж шалгах шаардлагатай гэж үзсэн билээ. Улмаар прокурорын эсэргүүцлийг өнөөдөр /2026.10.05/ Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны шүүх хэлэлцээд, найруулагч Б.Баатарыг 30 хоног цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах шийдвэр гаргалаа.