Германы Канцлер Фридрих Мерц Киевт айлчилж, Украинд 1.35 тэрбум еврогийн дэмжлэг үзүүлэхээ мэдэгдэв

Германы Канцлер Фридрих Мерц Киевт айлчилж, Украинд 1.35 тэрбум еврогийн дэмжлэг үзүүлэхээ мэдэгдэв

Германы Канцлер Фридрих Мерц аравдугаар сарын 4-нд Киевт айлчилж, Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй уулзжээ.

Уулзалтын үеэр Герман улс Украинд 1.3 тэрбум еврогоос дээш хэмжээний дэмжлэгийн багц олгохоор болсноо мэдэгдсэн байна. Уг тусламжид батлан хамгаалах салбарт шаардлагатай зэвсэг, өвлийн бэлтгэлийн хүрээнд эрчим хүчний салбарыг дэмжих санхүүжилт, мөн “Shahed” дроны эсрэг ашиглах шинэ сөнөөгч дрон үйлдвэрлэх хөрөнгө багтжээ. Мөн Украин, Германы тал дрон үйлдвэрлэл, худалдан авалт, аюулгүй байдлын хамтын ажиллагаа болон Украины дотор хэрэгжүүлэх хамтарсан төслүүдтэй холбоотой 15 гэрээ, баримт бичиг байгуулсан байна. Эдгээрийн нийт үнэ 8.5 тэрбум еврогоос давжээ. Түүнчлэн Украины Дотоод хэргийн сайд Иван Выгивский, Германаас Украинд суугаа Элчин сайд Борис Руге нар нисгэгчгүй системийн эсрэг хамтран ажиллах тухай хамтарсан тунхаглалд гарын үсэг зурсан байна. Канцлер Фридрих Мерц Германы зүгээс дайн дуусах хүртэл Украиныг дэмжсээр байх болно гэдгийг онцолжээ.