УИХ-ын чуулганы өнөөдрийн /2026.10.05/ үдээс хойших нэгдсэн хуралдаан боллоо.
Хуралдаанаар Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явууллаа. Улмаар Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлэв. Төсвийн байнгын хорооноос дээрх хуулийн төслүүдийг дахин боловсруулж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх юм.