Төсвийн байнгын хорооны хуралдааныг хийхээр УИХ нэг цаг завсарлав

Төсвийн байнгын хорооны хуралдааныг хийхээр УИХ нэг цаг завсарлав

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр /2026.10.05/ 14:00 цагт эхэлж, 2026 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хийхээр товлогдсон.

Чуулганы эхэнд УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Н.Наранбаатар УИХ-ын дэгийн тухай хуулийн дагуу тодорхой асуудлыг Байнгын хороогоор дахин хэлэлцүүлэх санал гаргав. Тодруулбал, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асаргааны тэтгэмжтэй холбоотой 46.6 тэрбум төгрөгийн зардлыг нэмэгдүүлэх, мөн Боловсролын яамны түрээсийн төлбөртэй холбоотой 14 гаруй тэрбум төгрөгийн дэмжигдээгүй саналыг Төсвийн байнгын хороогоор дахин хэлэлцүүлэхээр санал гаргасан байна. Уг саналыг гишүүдийн олонх дэмжсэнээр Төсвийн байнгын хорооны хуралдааныг хийхээр чуулганы нэгдсэн хуралдаан нэг цагийн завсарлага авлаа.