АНУ Их Британийн RAF Fairford агаарын цэргийн баазад байрлуулж байсан бүх алсын тусгалын бөмбөгдөгч онгоцоо эх нутаг дахь үндсэн бааз руугаа буцаан шилжүүлжээ.
Энэхүү шийдвэр нь тус баазын ойролцоо Ирантай холбоотой байж болзошгүй халдлагын төлөвлөгөөнд сэжиглэгдсэн таван хүнийг Их Британийн цагдаа нар баривчилснаас хэд хоногийн дараа гарсан байна. АНУ-ын албаны хүний мэдээлснээр, уг аюул заналхийллийг “бодит” гэж үнэлж байгаа бөгөөд бүх бөмбөгдөгч онгоцыг өөр бүсийн бааз руу шилжүүлэх бус, АНУ дахь үндсэн бааз руу нь буцаасан нь ер бусын алхам болоод байгаа ажв
Харин Их Британийн тал уг асуудалд тайлбар өгөөгүй байна. Их Британийн Ерөнхий сайд Энди Бернхэм өмнө нь уг хэрэгт Иран оролцсон гэх “ноцтой шинж тэмдэг” байгаа гэж мэдэгдсэн бол АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио мөн уг төлөвлөгөөнд гадны этгээд оролцсон гэж мэдэгдэж байжээ. Харин Иран улс дээрх бүх буруутгалыг няцааж, уг хэрэгт ямар ч холбоогүй гэж мэдэгдсэн байна.
Эх сурвалж: CNN