ВИДЕО: Хөдөөний иргэд автомашинтайгаа хотод 48 цагаас илүү зорчсон тохиодолд торгож, социализмын үеийн "замын хуудас" гэгчийг Х.Нямбаатар сэргээж байна

ВИДЕО: Хөдөөний иргэд автомашинтайгаа хотод 48 цагаас илүү зорчсон тохиодолд торгож, социализмын үеийн "замын хуудас" гэгчийг Х.Нямбаатар сэргээж байна

Х.Нямбаатар хотын дарга болоод “Идэр өвлийн хүйтэнд нийслэлийн иргэдийг автомашинаа унахыг хязгаарлаж байхад хэн ч дуугараагүй, дөрлүүлсэн хонь шиг л номхон байсан. Гэтэл одоо Х.Нямбаатар социализмийн үед хөдөөнөөс хот руу явахдаа даргаасаа авдаг байсан "замын хуудас” гэх зөвшөөрлийг бараг л дахин сэргээж байна.

ВИДЕО: 

Тодруулбал, Хотын дарга Х.Нямбаатарын санаачилсан “Түгжрэлийг багасгаж, гэр хорооллыг орон сууцжуулах” тухай хуулийн дагуу хэрэгжих журмуудын нэг нь “хөдөөнөөс нийслэлд орж ирэх автомашинтай иргэд 48 цаг үнэ төлбөргүй явах бол энэ хугацааг хэтрүүлсэн тохиолдолд торгодог” болох аж. ХХ зууны Монгол ардын намын үед хэрэгжүүлдэг байсан хөдөөнөөс хот орохдоо авдаг “замын хуудас” гэдэг нь хэний зөвшөөрлөөр хаанаас, хэд хоногийн хугацаатай яваагаа цагдаад шалгуулдаг, хугацаагаа хэтрүүлбэл торгуулдаг байлаа. Харин энэ замын хуудсыг Х.Нямбаатар XXI зуунд монголчилж, “хөдөөнөөс ирсэн хүмүүс машинтайгаа хотод 49 цаг яваад л торгуулдаг болгож” байгаа юм. Ингэхдээ торгуулийн хэмжээг дараах байдлаар тогтоох гэнэ. 

Орон нутгийн автомашинууд Улаанбаатар хотын шалган бүртгэх товчоогоор нэвтрэхдээ 2000 төгрөг, 48 цагаас хойш хугацаа хэтрүүлсэн 24 цаг тутам 5000 төгрөгөөр торгохоор журамд тусгажээ.

Улаанбаатар хотыг тойроод байх 22, Баянзүрх зэрэг товчоод бол хөдөөнөөс хот руу ирж байгаа иргэдийн “Замын хуудас”-ыг шалгах зориулалттай анх байгуулагдсан. Харин одоо Х.Нямбаатарын журмыг хэрэгжүүлж, хөдөөнөөс хот руу орж ирээд 48 цагаа хэтрүүлсэн эсэхийг нь шалгадаг болох нь. Хэтрүүлсэн тохиолдолд торгоод буцаадаг болох нь. Түүнчлэн Х.Нямбаатар Улаанбаатар хотод 750 мянга автомашин л зорчдог болгох гэнэ. Үүний тулд автомашины улсын дугаарыг хотын даргын зөвшөөрлөөр олгодог болгох аж. Хөдлөх, үл хөдлөх хөрөнгө чөлөөтэй эзэмших Үндсэн хуулийн эрхтэй иргэд автомашины улсын дугаараа хотын даргаас авдаг болно гэх мэтчилэн тоочоод байвал учир нь үл олдох социализмын үеийн гэмээр журмуудыг батлах гэж байна.. Учир нь Х.Нямбаатарын энэ бүх журмыг батлах эсэхийг энэ сарын 25-нд хуралдах НИТХ-аар шийдвэрлэх юм.