Хятад сармис эрүүл мэндэд хортой олон янзын химийн бодис агуулдаг тул АНУ-ын эрх баригчид хориглохыг уриалжээ

Хятад сармис эрүүл мэндэд хортой олон янзын химийн бодис агуулдаг тул АНУ-ын эрх баригчид хориглохыг уриалжээ

БНХАУ-аас сармис импортлох нь иргэдийн эрүүл мэндэд ноцтой аюул учруулж байгаа тул яаралтай арга хэмжээ ававхыг АНУ-ын сенат Засгийн газартаа уриалжээ.

Тодруулбал, АНУ-ын Бүгд найрамдах намын сенат Рик Скотт Хятад сармисыг эрүүл ахуйн шаардлага хангаагүй үйлдвэрлэлийн аргыг иш татан, "аюултай" гэж мэдэгджээ. Тэрбээр, "Хятадууд бохирын усанд сармис тариалдаг. Мөн бүтэн эсвэл хумс болгон хуваасан, хальсалсан, хөргөсөн, хөлдөөсөн эсвэл ус болон бусад саванд савласан бүх төрлийн сармис химийн бодис агуулдаг. Энэ нь хүнсний аюулгүй байдал, иргэдийн эрүүл мэндэд ноцтой аюул учруулж байгаа тул яаралтай арга хэмжээ авахыг хүсэж байна" гэжээ. Сонирхуулахад, Хятад улс нь сармисны дэлхийн хамгийн том экспортлогч орон бөгөөд АНУ гол хэрэглэгч нь юм.




Улаанбаатарт 24 градус дулаан байна

3 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр луу өдөр

3 цагийн өмнө