УИХ-ын гишүүн О.Баасанхүү МАХН-ын гишүүнээсээ татгалзах уу

УИХ-ын гишүүн О.Баасанхүү МАХН-ын гишүүнээсээ татгалзах уу

УИХ-ын гишүүн О.Баасанхүү 2016 оны УИХ-ын сонгуулиар МАХН-аас Орхон аймагт нэр дэвшин, өрсөлдөж ялалт байгуулсан. Харин тэрээр МАХН-ын дарга Н.Энхбаяртай таарамж муутай байгаа билээ. Учир нь саяхан УИХ-ын сонгуулийн тухай хууль хэлэлцэх үеэр “Авилга, албан тушаалын хэрэгт нэр холбогдсон иргэн УИХ-д нэр дэвшихийг хориглох” тухай заалт оруулж, түүний энэхүү саналыг нь УИХ-аар баталсан. Харин түүний энэхүү үйлдлийг МАХН-ын дарга Н.Энхбаяр "өөрт нь зориулж батлуулж байна" хэмээн эсэргүүцэж мэдэгдэл хийсэн удаа бий. 

Тэгвэл УИХ-ын гишүүн О.Баасанхүү МАХН-ын гишүүнчлэлээс татгалзаж байгаа бололтой. Учир нь тэрээр өнөөдөр өөрийн твиттер хуудастаа “Би МАХН-ын гишүүн.Гэвч энэ намын нүүр царай болж зурагт хэвлэлээр гарч буй залуус,өөрийгөө намын дарга гээд өргөмжилсөн Хаан бүгд нийлж4 жил зөвхөн надтай тэмцлээ.Тиймээс улс төрийн шийдвэр гаргахаас өөр аргагүй юм шиг байна.Тэгээд ч тэд ил тодоор МАХН аас дэвшүүлэхгүй гэж байгаа” гэж жиргэжээ.