"Хамасын барьцаанаас суллагдсан 10 хүн тутамд дайны галыг нэг өдрөөр зогсоох болно" гэж Израилын тал мэдэгджээ

"Хамасын барьцаанаас суллагдсан 10 хүн тутамд дайны галыг нэг өдрөөр зогсоох болно" гэж Израилын тал мэдэгджээ

Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяхугийн ажлын албанаас, "Хамас бүлэглэлтэй "нэгдүгээр шатны хэлэлцээр"-ийг баталж, барьцааны 50 хүнийг суллах, Газын зурваст дөрөв хоногийн хугацаатай гал зогсоох гэрээ байгуулсан бөгөөд, харин Израилын шоронгуудаас палестин хоригдлуудыг суллах талаар огт дурдаагүй" гэж мэдэгджээ. 

Учир нь Израил Хамас бүлэглэлийн барьцаанд байгаа олзны хүмүүсийг суллахын тулд палестин хоригдлуудыг суллаж, гал зогсоох нөхцөлийг хүлээн зөвшөөрөхөөр зэхэж байгаа гэх мэдээлэл гараад байгаа аж. Тэгвэл Израилын талын мэдээлэлд, "Хамас бүлэглэлийн барьцаанд 240 хүн байгаа ба эхний хүмүүсийг энэ сарын 23-ны өдөр суллаж магадгүй байна. Түүнчлэн барьцаанаас суллагдсан 10 хүн тутамд гал зогсоох хэлэлцээрийнг нэг өдрөөр сунгах болно" гэж Израилын тал мэдэгджээ. 

Эх сурвалж: BBC