Энэтхэгт хонгилд гацсан ажилчдыг аврах ажиллагаа ес хоног үргэлжилж байна

Энэтхэгт хонгилд гацсан ажилчдыг аврах ажиллагаа ес хоног үргэлжилж байна

Энэтхэгийн хойд нутагт Уттаракханд мужид арван нэгдүгээр сарын 12-нд баригдаж буй барилгын ажлын үеэр, гарах гарцнаас 200 метрийн зайд хөрсний нуралтын улмаас 40 ажилчид дарагджээ. Өнөөдрийг хүртэл ес хоногийн турш аврах ажиллагаа үргэлжилсээр байна.

Шинээр суурилуулсан ган хоолойн тусламжтайгаар өнөөдөр /2023.11.21/ тэдэнд хоол хүргэж эхэлсэн байна. Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Дипа Гаурын мэдээлснээр, даваа гаргийн орой нуранги руу оруулсан 15 см-ийн хоолойгоор будаа, сэвэг зармаар хийсэн хоолыг оруулсан байна. Ажилчид сүүлийн есөн өдрийн турш нарийн хоолойгоор оруулсан хуурай хоолыг идэж байжээ. Тэднийг мөн тусдаа хоолойгоор хүчилтөрөгчөөр хангаж байна. Мягмар гарагт холбогдох албаныхан хоолойгоор камер оруулснаар барилгын малгай өмссөн ажилчид хонгил дотор явж, газар дээрх аврагчидтай богино долгионы радио станцаар холбогдож байгааг харуулсан дүрс бичлэгийг нийтэлжээ. Ажилчдын ар гэрийнхэн аврах ажиллагаа сунжирсаар байгаад санаа зовниж, бухимдах болжээ.

                                                                                  Эх сурвалж: CNN news