СОНГУУЛЬ 2020: Нийслэлд УИХ-ын мандатын тоог цөөлж, Орон нутагт мандатын тоог нэмнэ

СОНГУУЛЬ 2020: Нийслэлд УИХ-ын мандатын тоог цөөлж, Орон нутагт мандатын тоог нэмнэ

Шинэ оны өмнө 2020 оны УИХ-ын Сонгуулийн тухай хуулийг баталсан. Ингэхдээ 2008 оны УИХ-ын сонгуулийн тогтолцоо буюу нэг тойрог /нэгаймаг/ олон мандаттай байхаар хуульчилсан. Жишээлбэл Өвөрхангай аймгийн бүх сум сонгуулийн нэг тойрог болж, тус аймгийн иргэд УИХ-д 4 хүртэлг ишүүнийг сонгоно гэсэн үг юм. Ямартай ч УИХ-ын сонгуулийн системийн хүү тодорхой болсон. 

-2020 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 01 НЫ ӨДРӨӨС ӨМНӨ УИХ-ЫН 
СОНГУУЛИЙН ТОЙРОГ ТОДОРХОЙ БОЛНО-

Иймд одоо аль аймаг, сонгуулийн хэдэн мандат /УИХ-д хэдэн гишүүн сонгох/-тай болох, мөн нийслэлийн 9 дүүргээс аль дүүргүүд нэгдэж сонгуулийн нэг тойрог болж, хэдэн мандаттай байх зэргийг энэ оны хоёрдугаар сарын 01-ны өдөрт багтаан батлах ёстой. 

Учир нь УИХ-ын сонгуулийн тухай хуулийн “9.1-д Улсын Их Хурал ээлжит сонгуулийг сонгуулийн жилийн 02 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө товлон зарлаж, санал авах өдрийг тогтооно. Мөн хуулийн 12.1-д.Улсын Их Хурал ээлжит сонгуулийн жилийн02 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө сонгуулийн тойрог /цаашид “тойрог” гэх/-ийг байгуулна” гэж заажээ.

2016 оны УИХ-ын сонгуулийн тойргийн бүтэц

-МАН-ЫН РЕЙТИНГ МУУ БАЙГАА УЧИР НИЙСЛЭЛИЙН МАНДАТЫН
ТООГ НЬ ЦӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАЖЭЭ-

УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн 12.2-д Сонгуулийн тойргийг байгуулахдаа аймаг, дүүргийн хүн амын тоо, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хуваарь, газар нутгийн хэмжээ, байршил зэргийг харгалзан байгуулж, тойрогт ногдох мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтооно” гэж заажээ. 

Тэгвэл 2016 онд тус бүр нэг мандаттай байсан Говь-Алтай, Булган, Дундговь, Сүхбаатар гэсэн аймгуудын УИХ-ын мандатын тоог тус бүр хоёр болгохоор эрх баригчид ярилцаж байгаа ажээ. Ингэхдээ Улаанбаатар хотын дүүргүүдийн мандатын тоог цөөлөх ажээ. Тухайлбал, Баянзүрх, Сонгино хайрхан дүүргийн мандатын тоог цөөлж тус бүр тав болгох, мөн Баянгол, Чингэлтэй дүүргийн мандатын тоог цөөлж тус бүр гурав болгох тухай ярилцаж байгаа ажээ. 

Учир нь улс төрийн рейтинг тогтоох судалгаагаар Улаанбаатар хотын сонгогчдын дунд МАН болон түүний гишүүдийн рейтинг муу байгаа нь ийнхүү нөлөөлжээ. 

-УИХ-ЫН СОНГУУЛИЙН ТОЙРОГ БАЙГУУЛАХДАА ТОЙРГИЙН ХҮН
АМЫН ТООГ ЧУХАЛЧЛАХ УУ-

Хэдийгээр УИХ-ын сонгуулийн тухай хуульд “Сонгуулийн тойргийг байгуулахдаа аймаг, дүүргийн хүн амын тоог харгалзан байгуулж, тойрогт ногдох мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтооно” гэж заасан ч МАН ирэх сонгуульд ялалт байгуулахын тулд сонгуулийн тус заалтыг гол хүчин зүйлээ болгохгүй нь бололтой.