Боловсрол суваг телевизийн уран бүтээл “3 сая инээд” нэвтрүүлгийн арванхоёрдугаар сарын 31-ний баярын тусгай дугаарт УИХ-ын гишүүн, МУГЖ С.Жавхлан уригдан улс төрчдөө төлөөлөн оролцов.
Тэрбээр өөрт тохиолдсон хөгжилтэй явдлуудыг ярьж амжилттай оролцон гурван сая төгрөг хожсон юм. Дуучин М.Бямбажавыг дуурайн дуулж шүүгчдийн бүх шатанд амжилттай инээлгэн нэвтрүүлгийн дээд шагнал болох 3 сая төгрөгийг хожсон юм.
Тэрбээр шагналынхаа мөнгөөр тойргийнхоо 700 гаруй хүүхдэд шинэ жилийн бэлэг авч өгнө гэсэн юм.