Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга он солигдох мөчид ард иргэддээ мэндчилгээ дэвшүүлэхдээ “Туурга тусгаар Монгол Улсын хөгжил дэвшлийн төлөө залуу насаа зориулсан ахмад буурлуудаа өрийн дарамтаас салгах зорилгоор алдагдсан байсан Салхитын мөнгөний ордоо эдийн засгийн эргэлтэд оруулах замаар тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх тухай Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн гишүүд санал нэгдэн шийдвэр гаргасныг он солигдох энэ мөчид ахмадууд та бүхэндээ дуулгаж байгаадаа баяртай байна” гэж мэдэгдсэн.
Түүний мэндчилгээ одоог хүртэл халуун сэдэв, ярианы цөм байсаар байна. Тодруулбал, Ерөнхийлөгчийн мэдэгдэлтэй холбоотойгоор нийгмийн сүлжээнд иргэд өөр, өөрсдийн байр, суурийг идэвхтэй илэрхийлсээр байгаа юм.
Ихэнх иргэд “Ашгүй дээ хэдэн хөгшдийн магнай тэнийжээ. Ахмадуудыг баярлуулж буй нь хичнээн сайхан” гэж буй бол зарим нь Ерөнхийлөгч Х.Баттулга 2017 оны сонгуульд амласан амлалтаа хэрэгжүүлэхийн тулд МАН-ыг хоролчихлоо. МАН 2020 оны сонгуульд ялалт байгуулахын тулд ахмадуудын тэтгэврийг тэглэнэ. Оноо нь Х.Баттулгад ирж 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ялна. Үр дүнд нь улсын эдийн засаг хэцүүднэ гэж бичиж байна.
Мөн зарим нь эдийн засгийн зөв зохион байгуулалттай байж байгаа хэдээ хүргэдэг зээл аваагүй хөгшид яах юм, ахмадуудыг ялгаварлаж болохгүй гэж байсан юм. Эцэг, эхийн тэтгэврийн зээлийг авахуулаад машин аваад уначихсан нөхдийн зээлийг хөдөлмөрлөж нийгмийн даатгал төлсөн мөнгөөрөө бид төлөх болж байна уу, ер нь хувь хүний банкнаас авсан зээлийг төлөөд байвал цаашид энэ улс орон яах юм болж байна гэх шүүмжлэх хүмүүс ч байна.
Хөдөө орон нутгийн иргэд “Ерөнхийлөгч төлчихнө гэсэн. Дариухан их хэмжээгээр нь тэтгэврийн зээлээ авч байя” гэх хандлага хоёр жилийн өмнөөс тогтсон гэх мэдээлэл байсан. Ямартай ч иргэдийн байр, сууриас гадна мэргэжлийнхэн илүү ул суурьтай, нөхцөл байдлаа бодитоор харсан, сөрөг үр дагаврыг тооцоолсон шинжлэх ухаанч мэдэгдлийг хийсэн байгаа юм. Бид уг асуудлаар иргэд нийгмийн сүлжээнд хэрхэн байр, сууриа илэрхийлж буй тухай мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ.
Тэтгэвэрийн зээл тэглүүлэхийг ёстой эсэргүүцнэ шүү. Энэ тэнэг шийдвэрийг УИХ гаргахгүй гэдэгт итгэж байна. Миний хувьд сонгуулиар нэр дэвшигч @BattulgaKh төлөө монгол алначууд гэж шоглуулан байж дэмжсэндээ харамсаж эхлэж байна шүү
— Мөнх-Эрдэнэ Баттулга (@Battulg1) January 1, 2020
Популизм мандтугай. Миний Монголын улс төрчид зайлтугай. pic.twitter.com/oN27rrFUH6
— Hawk (@e_gereltod) December 31, 2019
За тэтгэврийн зээлийг тэглэх УИХ тогтоолын төслөө бичиж дуусав. Маргааш төслийн танилцуулгыг хийх болно. 11:30 аас төрийн ордонд. Сэтгүүлчд өргөн оролцоно уу. 111 тоои
— Baasankhuu Oktyabri (@baasankhuu_o) January 1, 2020
Баялагийн/орлогын зөв/шударга хувиарлалт!... Сонгуулиар амласан. Үе шаттай биелүүлж бна. Эхлээд хамгийн эмзэг давхаргаас. 300.000 өндөр настангаас эхэлж бна... Дундачуулд ажлын байр дэмжиж, багачуудад боловсрол/эрүүл мэнд дэмжихэд баялаг зарцуулагдах ёстой!!! https://t.co/fA3Q0nlLmz
— BBaatar (@hero_bbaatar) January 1, 2020
Аав, ээжийнхээ тэтгэврийн мөнгөөр приус аваад уначихсан, ахуйн хэрэглээгээ даалгачихсан залуусын өрийг бидэн шиг ажил хийж, татвар төлж яваа хүмүүс мэчийтлээ зүтгэж төлнө гэхээр бас л...
— Сэтгүүлч Ж.Мядагбадам (@mydagbadam) January 1, 2020
Манай ерөнхийлөгч ямар гоё зангиа зүүгээ вэ гэж бодоод шинэ оны мэндчилгээ үзээд сууж байтал төгсгөлийн хэсэг нь шууд шоконд оруулдаг бна шүү.
— Ари (@ariunbileg) January 1, 2020
Торгуультай бол тэглэнэ, зээлтэй бол тэглэнэ, хар тамхи хэрэглэсэн ч суллачихна. Ерөөсөө энэ улсад зөв амьдрагсад хамгийн тэнэг.
Хүний зээл тэглэ гэж татвар төлөөгүй юм сан. Өнөөдөр тэтгэвэрийн зээлийг тэглэх тухай ярьж буй хүмүүс маргааш цалингийн зээлийг, нөгөөдөр орон сууцны зээлийг тэглэнэ гэх биз. Үүнийг популизм гэдэг.
— Battogtokh Ganbat (@battogtokh1162) January 1, 2020
Тэтгэврийн зээлийг тэглэх шийдвэр гаргах бүрэнэрх ҮАБЗ-д бхгүй.Энэ хүн ийм шийдвэр гаргуулах бүүхэл ингэж ярьж буйгаараа хууль дээдлэх ёсыг үгүйсгэж,Үндсэнхууль дахь эрхмэдлийн хуваарилалтруу халдав.Түүнийг Eрөнхийлөгчийн бүрэнэрхээ дахин зөрчсөн гээд Цэцэд дахиад өгөх хэрэгтэй pic.twitter.com/P4dBEh2P8O
— Munkhsaikhan O. (@munkhsaikhan_o) January 1, 2020
Шинэ он гарахад хэдхэн секунд дутуу байхад
— Ээгий (@Enebish_) January 1, 2020
Ширүүн хурдтай мэх хийлээ дээ.
Авсан оноо нь одоохондоо их ч
Алс холын уршиг дүн нь хэр юм бол доо? шог зураач С.Цогтбаяр pic.twitter.com/wj4wlEKnaW
Тэтгэврийн зээлийг тэглэлээ гээл талцаад хэрэлдээд уналаа. 2 тал мэдээж ойлгомжтой. Товчхондоо НД-ийн банктай хамт алга болсон мөнгө, Жастын Батхүүгийн өрийг дарсан мөнгө, тендерийн 10%-ийг авдаг луйварчдын, гааль, шүүх... бусад авлигын мөнгөнд санаа зовцгоо!!!
— Жунайн Даваасүрэн (@davaa_junai) January 1, 2020