Допингийн эсрэг үндэсний байгууллагын ерөнхийлөгч Ж.Хатанбаатарыг допингийн асуудлаар Авлигатай тэмцэх газраас мөрдөн шалгаж байгаа. Тэгвэл энэ асуудлаар болон допингийн эсрэг үндэсний байгууллагын талаар Бие тамирын спортын улсын хорооны Бодлого төлөвлөлтийн газрын дарга О.Гэрэлээс зарим зүйлийг тодрууллаа.
ВИДЕО:
-Допингийн эсрэг үндэсний байгууллагаас допингийн асуудлаар шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа талаар мэдээлэл өгнө үү?
-Шалгалт явуулж байгаа тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээс мэдсэн. Манай байгууллагат албан ёсоор олон нийтийн хэвлэл мэдээллийн мэдээлэлтийн түвшинд мэдээлэлтэй байгаа. Бид авлигатай тэмцэх газартай холбоотой асуудлаар холбогдсон асуудал байхгүй. Тухайн байгууллагын санхүүжилттэй холбоотой баримтыг хүргэсэн. Манай байгууллагатай холбоотой өөр ажил байхгүй байна.
-Төсвийн мөнгийг захиран зарцуулалт дээр нэлээдгүй зөрчил гарсан гэсэн энэ талаар тодруулга өгнө үү?
-Аудитын улсын байцаагчийн албан шаардлага хүргэгдсэн. Тэр албан шаардлага дотор зориулалтын бусаар зарцуулсан байна. Улсын төсөвт зарим үлдэгдэл санхүүжилтийг эргүүлж төвлөрүүлэх ёстой зүйлийг төвлөрүүлээгүй, зориулалтын бусаар тавилга эд хэрэгсэл худалдаж авсан. Засвар үйлчилгээ хийсэн гэсэн асуудлууд дурдагдсан. Энэ асуудлын хүрээнд засаж залруул, залруулсан арга хэмжээний талаар мэдэгдлийг манайд ирүүл гэсэн албан шаардлага өгсөн. Тэр албан шаардлагын хариуд Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага бид үүнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэсэн албан бичгийг ирүүлсэн боловч энэ байгууллага хууль тогтоомжийн хүрээнд дээд шатны хяналтын байцаагчид хандаагүй. Хяналтын байцаагчийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд хандах боломжтой байсан ч шүүхэд хандаагүй. Тэгэхээр энэ байгууллага зөрчлөө хүлээн зөвшөөрсөн, зөрчил арилгах үүргээ хүлээх ёстой гэж үзэж байна. Одоогоор арилгасан авсан арга хэмжээний талаар мэдэгдлээ манай байгууллагат мэдэгдээгүй байна.
-Бие тамирын спортын улсын хороо ямар чиг үүргийн хувь Допингийн эсрэг үндэсний байгууллагатай харилцаж ажилладаг вэ?
-2017 2018 онуудад спортыг дэмжих сангаас төсөл хэлбэрээр дотоодын допингийн хяналтыг сайжруулах зорилгоор хоёр удаа төслийн санхүүжилт өгч байсан. 200, 209 сая төгрөгийн санхүүжилтийг хоёр удаа өгч байсан. 2020 онд допингийн засгийн газрын 391 тогтоолын дагуу гэрээ байгуулж допингийн эсрэг хяналтын үйл ажиллагааг санхүүжүүлэх зорилгоор 455 сая төгрөгийн гэрээ байгуулж байсан. Ийм гурван удаагийн нийт ойролцоогоор тэрбум орчмын санхүүжилт улсын төсвөөс үзүүлж байсан. Энэ хүрээнд тайлагнах асуудал хангалтгүй байсан нь бидэнд бодитой санхүүгийн баримт өгөхгүй байсан. Гэрээгээ дүгнэх талаах ямар нэгэн алхам хийгээгүй.