АНУ-ын Льюистон хотод буудалцаан болж 16 хүн амиа алдаж, 50-60 хүн шархдаад байна

АНУ-ын Льюистон хотод буудалцаан болж 16 хүн амиа алдаж, 50-60 хүн шархдаад байна

АНУ-д Лхагва гараг /2023.10.25/-ийн орой Мэн мужийн Льюистон хотод буудалцаан болж наад зах нь 16 хүн амиа алдаж, 50-60 хүн шархдсан талаар CNN агентлаг мэдээлжээ. Харин Мэн мужийн Оберн хотын захиргаанаас оршин суугчдад хандан, "буудалцаан үргэлжилж байгаа тул гэрээсээ гарахгүй байх"-ыг анхааруулсан байна. Мөн АНУ-ын Холбооны мөрдөх товчоо Мэн мужийн эрх баригчдад хандан, "нөөц бололцоогоор хангаж болно" гэсэн санал тавьсан байна. 

Эх сурвалж: CNN