Шотландын археологичид таван мянган жилийн настай булшнаас хүүхэд болон том хүмүүсийн араг яс олжээ

Шотландын археологичид таван мянган жилийн настай булшнаас хүүхэд болон том хүмүүсийн араг яс олжээ

Шотландын Оркни арлуудын нэгээс таван мянган жилийн настай булшны туурь олдсон тухай Шотландын Үндэсний музей мягмар гарагт /2023.10.25/ мэдэгджээ.

Зүүн эх газрын Оркни дахь Холм хотод археологичид малтлага хийж 7 метр урт гарцтай хонгилын ул мөрийг буюу овоолсон чулуун байгууламжийг олж илрүүлжээ. Хамгийн сонирхолтой нь уг булшнаас эрэгтэй, эмэгтэй, хүүхдийн 14 үе мөчний араг яс, мөн бусад хүний шарилыг олдсон байна.

Энэ талаар Шотландын Үндэсний музейн малтлагын захирлуудын нэг, балар эртний (неолитын) ахлах куратор Хюго Андерсон-Уаймарк хэлэхдээ, араг ясны хоёрыг бие биеэ тэврэх шахам байрлуулж, хоёр хүүхдийг толгой дээрээ тавьсан байсан. Одоогоор археологичид эдгээр хүмүүсийн хоорондын харилцааг хараахан тогтоогоогүй байна. Сайн хадгалагдсан тасалгаатай булшнаас ч гэсэн эдгээр булшны олдворуудыг олох нь маш ховор байдаг. Тиймээс уг олдвор нь хүмүүсийн амьдралын түүхэн цаг үеийг судлах шинэ боломжийг олгож байна” гэжээ. Мөн одоогоор үүнтэй төстэй 12 булш байгааг тогтоогоод байгаа аж.

Эх сурвалж: CNN