"Ногоон автобус"-ны тендер бүтэлгүйтсэн тул НЗДТГ-аас дахин автобус худалдан авах тендерийг зарлажээ

"Ногоон автобус"-ны тендер бүтэлгүйтсэн тул НЗДТГ-аас дахин автобус худалдан авах тендерийг зарлажээ

Нийтийн тээврийн парк шинэчлэлтийн хүрээнд БНСУ-ын "Zyle Daewoo" компаниас 318 тэрбум төгрөгөөр 600 автобусыг худалдан авахаар болсон. Эхний ээлжинд 100 автобусыг авчирсан ч 30 жилийн өмнө үйлдвэрлэсэн хуучин болох нь тогтоогдож олны шүүмжлэлийг дагуулаад буй. Улмаар тус автобусыг худалдан авах тендерийг цуцалж, уг ажилд оролцсон хүмүүсийг хууль хяналтын байгууллагаас шалгаж байгаа юм. 

Тэгвэл Нийслэлийн Засаг даргын тамгын газраас нийтийн тээвэрт автобус нийлүүлэх тендерийг дахин зарласан байна. 

ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо :

2023 оны аравдугаар сарын 24-ний өдөр

Тендер шалгаруулалтын нэр:

Нийтийн тээврийн автобус (Улаанбаатар хот)

Тендер шалгаруулалтын дугаар: НЗДТГ/202310014

НЗДТГ нь тендерийн баримт бичигт заасан шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангасан хуулийн этгээдийг улсын төсвийн хөрөнгөөр 2023 онд Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд хэрэгжүүлэх “Нийтийн тээврийн автобус (Улаанбаатар хот)” нийлүүлэх ажлыг гүйцэтгэх тухай тендер ирүүлэхийг урьж байна.

Тендер шалгаруулалт нь дараах багцуудаас бүрдэнэ: “Үгүй”

Сонирхогч этгээд худалдан авах ажиллагааны цахим системээр тендерийн баримт бичигтэй үнэ төлбөргүй танилцах эрхтэй бөгөөд тендерийн баримт бичгийн үнийг төлснөөр тендер шалгаруулалтад оролцох эрхтэй болно.

Тендер нь түүнийг нээснээс хойш 30 хоногийн хугацаанд хүчинтэй байна.

Тендерийн баталгаа нь 917,193,165 (есөн зуун арван долоон сая нэг зуун ерэн гурван мянга нэг зуун жаран тав) төгрөгийн үнийн дүнтэй байна.

Тендерийг 2023 оны арваннэгдүгээр сарын 24-ний өдрийн 09:00 цагаас өмнө тендерийн баримт бичигт заасан хэлбэрээр ирүүлэх ба тендерийн нээлтийг 2023 оны арваннэгдүгээр сарын 24-ний өдрийн 09:30 цагт Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт зохион байгуулна.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй эсэх: “Эрхтэй”

Урьдчилсан худалдан авах ажиллагааны урилга эсэх: “Үгүй”

Сонирхсон этгээд тендерийн баримт бичигтэй холбоотой тодруулга, нэмэлт мэдээлэл авах хүсэлтийг доорх хаягаар хүргүүлж болно.

Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг,

Жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит талбай,

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар,

Утас: 976 11-328922

www.tender.gov.mn, www.ulaanbaatar.mn