Д.Тогтохсүрэн: УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллаж байгаа учраас энэ долоо хоногийн хуралдааныг хойшлуулсан

Д.Тогтохсүрэн: УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллаж байгаа учраас энэ долоо хоногийн хуралдааныг хойшлуулсан

УИХ-ын чуулган энэ долоо хоногт хуваарийн дагуу хуралдах ёстой байсан ч хуралдаагүй.

Тэгвэл өнгөрсөн долоо хоногийн даргын зөвлөлийн хурлаар энэ долоо хоногийн чуулганыг хойшлуулах шийдвэр гаргажээ.

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн энэ талаар “2020 оны сонгууль болохтой холбоотой он гармагц гишүүдийн тойрогтоо ажиллахад зарим хязгаарлалт үйлчилж эхэлнэ. Мөн өнгөрсөн хавраас Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хуулийн төслийг хэлэлцсэнтэй холбоотой гишүүд зун, намар гээд тойрогтоо ажиллаж чадаагүй байна. Тиймээс гишүүдийн хүсэлтийн дагуу УИХ-ын даргын захирамж гаргаж энэ долоо хоногийн чуулганы хуралдааныг хойшлуулсан. Ирэх долоо хоногоос УИХ-ын үйл ажиллагаа хэвийн үргэлжилнэ. Нэгдүгээр сарын 2-нд пүрэв гариг таарч байгах бөгөөд чуулган хуралдана” гэв.