СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Ахуйн газ дэлбэрч, хоёр иргэн түлэгджээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Ахуйн газ дэлбэрч, хоёр иргэн түлэгджээ

Ахуйн газ дэлбэрч, хоёр иргэн түлэгдэж, эмнэлэгт хүргэгдсэн харамсалтай хэрэг гарчээ.

Тодруулбал, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 24 дүгээр хороо, “Яргайтын богины-Ам” гэдэг газар байшинд гал гарсан тухай дуудлагыг аравдугаар сарын 22-ны өдрийн 19:20 цагт хүлээн авчээ. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангийн алба хаагчид 5.5 км замыг туулан 19:27 цагт очиход иргэн Т-ийн 4×5 метрийн хэмжээтэй байшинд 220 граммын савалгаатай ахуйн хэрэглээний газ тэсэрч хоёр иргэн түлэгдэж, эмнэлэгийн байгууллагад хүргэгдсэн байсан бөгөөд байшин /гал түймэр гараагүй байна/-г шалгаж, тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст хүлээлгэн өгсөн байна.