БНХАУ-д болж буй “Бүс ба Зам” дээд хэмжээний чуулга уулзалтад ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин оролцож, Монголын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Хятадын дарга Ши Жиньпин нарын хүмүүстэй уулзалт хийсэн. Орос улс Украинд дайн эхлүүлсний улмаас олон улсын хоригт орж, мөн Гаагийн шүүхээс ОХУ-ын ерөнхийлөгч В.Путиныг баривчлах шийдвэр гарсан тул тэрбээр гадаад орнуудад айлчлал хийх нь эрс багассан. Тэгвэл В.Путиныг БНХАУ-д ирэхдээ цөмийн пуужингийн цүнхээ авчирсан, түүнээс энэ цүнх хэзээ ч холддоггүй гэсэн тайлбартай дүрс бичлэг олон нийтийн сүлжээнд гарсан байна. Тодруулбал, тус дүрс бичлэг хоёр хар цүнхийг цэргийн хувцастай хүмүүс барьж, В.Путиныг дагалдан явах ажээ.
Putin in China and the nuclear briefcase is never far from him… pic.twitter.com/mjrYesXCvP
— Marinochka?????? (@joiedevivre789) October 18, 2023