Ши Жиньпин Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг улам бүр хөгжүүлэхийг уриалж байна хэмээн БНХАУ-ын Синхуа агентлаг мэдээллээ.
Тус агентлагийн мэдээлснээр “БНХАУ-ын дарга Ши Жиньпин шинэ эринд Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг улам бүр хөгжүүлж, хоёр ард түмэнд илүү их үр өгөөжөө өгөхийг уриалав. Сайн ах дүү, сайн хөрш, сайн түншийн хувьд Хятад, Монгол хоёр улс гар нийлэн алхах ёстой гэж Ши Жиньпин пүрэв гарагт /2023.10.19/ Бээжинд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхтэй уулзахдаа мэдэгдэв” гэжээ.