Монгол Улсаас Хорват улсад суух Өргөмжит консулаар томилогдоод 20 гаруй жил болж байгаа Златко Матеша нь тус улсын Ерөнхий сайд, хоёр удаа Их хурлын гишүүнээр сонгогдон ажилласан нэр хүндтэй улс төрч юм. Иймд түүний 20 гаруй жил хоёр орны гүүр болон ажилласан хөдөлмөрийг үнэлэн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар Найрамдал одонгоор шагнасан байна.
Тэрээр одоо Хорватын Олимпын хорооны ерөнхийлөгчийн ажилтай. Энэ хугацаанд Монгол Хорват хоёр орны соёл, боловсролын салбарт хамтын ажиллагаага өргөжүүлэн хөгжүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулсан билээ.
Дашрамд дурдахад манай улсыг төлөөлсөн өргөмжил консулуудын дунд тухайн улсынхаа өндөр дээд албан тушаалыг хашиж байсан эрхмүүд тун цөөхөн байдаг аж.