Ерөнхийлөгч асан Х.Баттулга УИХ-ын гишүүн С.Ганбаатарын хамтаар "Хөх туг" хэмээх аяныг зарлаж, энэ хүрээндээ аймаг, орон нутгаар тойрч иргэдтэй уулзалт хийж яваа. Тэрээр орон нутагт ажиллах үеэрээ, уулзалтад ирсэн иргэдээс "АН-ын нэр, лого"-г өөрчлөх нь зөв эсэх талаарх судалгаа авах болжээ.
Тодруулбал, Ерөнхийлөгч асан Х.Баттулгын хийж буй судалгаа нь, "1. Ардчилан нам өнөөгийн нэрээ хадгалах нь зүйтэй эсэх, 2. АН-ын бэлэгдэл, туг далбаа ямар байх, 3. Үндэсний эрх ашиг, Монголын төлөөх язгуур чанарыг намын дүрэмд хэрхэн тусгах" гэсэн гурван асуулттай аж. Харин иргэд хариултаа түүний судалгаанд нээлттэй бичиж үлдээх ёстой аж. Ямартай ч тэрээр АН-ын нэрээр Ерөнхийлөгчийн албан тушаалд очсон ч одоог хүртэл тус намаас холдож явахгүй, тус намын нэрийг өөрчлөх судалгаа авч яваа нь олон хүмүүсийн дургүйцлийг хүргэж байгаа. Харин тус намаас нэр дэвшиж Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Ц.Элбэгдорж барууны улс орнуудад зочноор уригдаж, лекц тавьж яваа.