Турк улсад үүрэг гүйцэтгэсэн алба хаагчид 16 сая төгрөг олгохоор шийдвэрлэсэн бөгөөд яаралтай олгохоор ажиллаж байна гэв

Турк улсад үүрэг гүйцэтгэсэн алба хаагчид 16 сая төгрөг олгохоор шийдвэрлэсэн бөгөөд яаралтай олгохоор ажиллаж байна гэв

Өнгөрөгч хоёрдугаар сард Бүгд Найрамдах Турк Улсад болсон газар хөдлөлтийн улмаас бий болсон нөхцөл байдалтай холбогдуулан Монгол Улсын Засгийн газар Турк, Сири улсад хүмүүнлэгийн тусламж үзүүлж, эрэн хайх аврах баг илгээх шийдвэр гарган нийт 35 хүний бие бүрэлдэхүүнтэй баг гамшгийн голомт Хатай хотод очиж, шуурхай ажилласан юм.

Гэвч үүрэг гүйцэтгэсэн аврах багийн алба хаагчдын томилолтын мөнгийг өнөөдрийг хүртэл олгоогүй байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн.

Тэгвэл Онцгой байдлын Ерөнхий газраас дараах мэдээллийг өгчээ. ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян, “Засгийн газрын үүрэг чиглэлийн дагуу тусгай үүрэг гүйцэтгэсэн алба хаагчдын томилолтын зардлыг гадаад томилолтын зардлаар шийдвэрлэх шийдвэр гарсан. Санхүүжилт шийдэгдэж, алба хаагчдад томилолтын мөнгийг эхнээс нь олгож байгаа. Томилолтын зардал болгож нэг алба хаагчид 420 доллар буюу 16,2 сая төгрөг олгоно. Нийт 36 алба хаагчид 585 сая төгрөг олгох юм. Санхүүжилтын асуудлыг үе шаттайгаар шийдэж байгаа. Үлдсэн сахүүжилтыг ойрын хугацаанд шийдвэрлэж томилолтын мөнгийг алба хаагчдад бүрэн олгоно” гэжээ.