"УРАН ҮЙЛЧИН-2023" уралдааныг амжилттай зохион байгууллаа

"УРАН ҮЙЛЧИН-2023" уралдааныг амжилттай зохион байгууллаа

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төвөөс санаачлан “Чингэлтэйд үйлдвэрлэв-2024” арга хэмжээ, дүүргийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, “Үйлдвэрлэлийг дэмжих жил”-ийн хүрээнд оёдлын стандартыг боловсронгуй болгох, оёдолчдын мэдлэг чадварыг дээшлүүлэх, туршлага, ур чадварыг сурталчлан таниулах, салбар дундын уялдаа холбоог сайжруулж, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор “Уран үйлчин-2023” уралдааныг амжилттай зохион байгууллаа.

Тус уралдааныг үндэсний хувцас, eвроп хувцас, хөдөлмөр хамгааллын хувцас гэсэн гурван төрлөөр онол, ур чадварын уралдаан гэсэн 2 үе шаттайгаар зохион байгуулсан бөгөөд нийт 121 оёдолчин ур чадвараа сорин өрсөлдөж шилдгүүдээ шалгаруулж, өнөөдөр өргөмжлөл, шагналыг гардууллаа.

“Уран үйлчин-2023” уралдааны Үндэсний хувцасны төрөлд эхний 5 байр:

  • I-р байранд №1005 /М. Бямбаа/
  • II-р байранд №1052 /Л.Нансалмаа/
  • III-р байранд №1003 /Б.Цэнд-Аюуш/
  • IV-р байранд №1014 /Б.Оюунцэцэг/
  • V-р байранд №1047 /Ш.Мөнхцэцэг/

Европ хувцасны төрөлд эхний 5 байр:

  • I-р байранд №1007 /Б. Болорцэцэг/
  • II-р байранд №1009 /Э.Хамсүм/
  • III-р байранд №1002 /Г.Нарангэрэл/
  • IV-р байранд №1002 /Ш.Одгэрэл/
  • V-р байранд №1012 /Ц.Саранцэцэг/

Хөдөлмөр хамгааллын хувцасны төрөлд эхний 5 байр:

  • I-р байранд №1079 / Н. Пүрэвдулам/
  • II-р байранд №1015 /Б.Батцэцэг/ I
  • II-р байранд №1002 /С.Ундрал/
  • IV-р байранд №1078 /М.Баасанжаргал/
  • V-р байранд №1058 /Б.Алтандөш/

Мөн уралдааны хүрээнд мастер оёдолчин цолны болзол хангасан 15 оёдолчинд цолыг нь олголоо. Уралдааныг хамтран зохион байгуулсан “ОЁДЛЫН САЛБАРЫН НЭГДСЭН МЭРГЭЖЛИЙН ХОЛБОО” ТББ, дэмжин ажилласан “АСРАЛТ БАЯН ХАЙРХАН” ХХК, “ӨНӨР БАЯН ХАЙРХАН” ХХК-ий хамт олонд талархал илэрхийлье.