Тахь ресурс ХХК: Улсынхаа баялгийг хайгуул хийж тогтоох нь зөв. Энэ нь хууль бус ажил биш /LIVE/

Тахь ресурс ХХК: Улсынхаа баялгийг хайгуул хийж тогтоох нь зөв. Энэ нь хууль бус ажил биш /LIVE/

Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын нутагт нүүрсний давхаргын метан хийн хайгуул хийж буй "Тахь ресурс ХХК" нутгийн иргэдийн эсэргүүцэлд хариу тайлбар мэдээлэл хийлээ. 

"Тахь ресурс ХХК” төлөөлөл "Бид сумын багийн хуралд оролцон, та бүхэнд төслөө танилцуулах үүрэгтэй. н.Сансармаа даргын гарын үсэг, тамга бүхий багийн хурлын тэмдэглэл бидэнд бий. Энэ хуралд 95 хүн оролцсон. Гэтэл үүнийг хууль бус гэх нь нутгийн удирдлагын шийдвэрийг үгүйсгэж байгаа хэрэг. Нутгийн иргэд манай ажилчдын гэрийг хүчээр нурааж, тогоочийн туслахыг элэгдсэн тул бид цагдаад хандсан. Монгол Улс ямар их баялагтайг хайгуул хийн тогтоох нь зөв. Энэ нь хууль бус ажил биш. Багийн Засаг дарга, сумын дарга нар Засгийн газрын шийдвэрийг эсэргүүцэн гацаасан тул өчигдөр Хөвсгөл, Завхан аймгийн Засаг дарга нарыг огцрууллаа шүү дээ. Бидний хайгуул 20 хоног л үргэлжилнэ. Бид бэлчээрийг там болгохгүй. Алт, нүүрс олборлох гээгүй. Очоод төслөө танилцуулъя гэхээр зөвшөөрдөггүй. Манай компанийн үйл ажиллагаа Өмнөговь аймагт хэвийн үргэлжилж байгаа" гэлээ.        

Мөн энэ үеэр Сайхан-Овоо сумын зарим иргэд “Метан хий малчдын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх эсэхийг асуугаад "Тахь ресурс" компани иргэдийн гарын үсгийг хуурамчаар цуглуулсан, манай нутагт амьдардаггүй хүнийг амьдардаг мэтээр баримт цуглуулсан. Худал цуу тарааж малчдыг айлгадаг. Тиймээс та нар ажлаа эхэлбэл бид хатуу тэмцэнэ. Энэ бол дотоодын 100 хувийн хөрөнгө оруулалттай компани биш. Сингапурт бүртгэлтэй компанийн 1000 хувийн өмч атлаа үндэсний компани  гэж худлаа хэлдэг. Дорноговьд газрын тосыг өрөмдөн олборлож байна. Та бүхэн хайгуул хийнэ гэж байгаа боловч өрөм зоогоод хайгуул биш олборлолт хийвэл яах вэ. Нутгийн иргэдийн хэлээгүй үгийг хэлсэн мэтээр тогтоол болгон баталсан тул бухимдалтай байна. Бид энэ хэргийг цагдаад өгч шалгуулна. Энэ компанийн байгаль орчны үнэлгээг түдгэлзүүлсэн. Компанийн зүгээс гүтгэсэн хэмээн биднийг цагдаад өгсөн. Цагдаа чи буруутай гэсэн өнгө аясаар мэдүүлэг авдаг. Компанийнхан багийн, сумын дарга нарт нөлөөлөн, гарын үсгийг нь зуруулсан, үүнийг нотолсон. Нөхөн сэргээлтээ та нар өөрсдөө очиж хий. Ямар даварчихсан юм. Яагаад малчдаас ажилтан хайгаад байгаа юм. Та нар 20 км газарт ухах байсан ч хуулийн дагуу л ажиллах ёстой. Намар ус ашиглах зөвшөөрөлгүй, газар ашиглах дүгнэлтгүй тул явахыг шаардсан” гэв.

ҮЗЭХ: