Сүхбаатар дүүргийн нийтийн эзэмшлийн талбайд барьсан гараашийг буулгаж байна

Сүхбаатар дүүргийн нийтийн эзэмшлийн талбайд барьсан гараашийг буулгаж байна

Нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам, талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах зорилтын хүрээнд Нийслэлийн Засаг даргын Газрын зөрчил арилгах А/321 дүгээр захирамж гарсан.

Үүний дагуу Сүхбаатар дүүргийн Засаг даргын А/195, А/196, А/197, А/199 дүгээр захирамжийн хүрээнд газрын зөрчил арилгах арга хэмжээний төлөвлөгөөнд тусгагдсан 67 тоосгон гараашийг буулгах ажил эхэлсэн байна.

Тэгвэл нийтийн эзэмшлийн газарт баригдсан Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны 22 дугаар байрны урд талын 22ш гарааш, 6 дугаар хороонд байрлах Залуучууд зочид буудлын урд барьсан 7ш гарааш, 7 дугаар хорооны 39 дүгээр байрны урд талын 23ш гарааш, 10 дугаар хорооны 44 дүгээр байрны баруун талын 15ш, нийтдээ 67 гараашийг буулгах, зөөвөрлөх, цэвэрлэх ажил үргэлжилж байна. Мөн эдгээр чөлөөлсөн талбайд оршин суугчдын хүсэлтийн дагуу ногоон байгууламж, тохижилтын ажил хийгдэх юм.

Т.Бямбажаргал




Өнөөдөр могой өдөр

2 цагийн өмнө