Энэ сарын 25-ны өдрөөс УДЭТ-ын өмнөх зогсоолд машин зогсоохгүй

Энэ сарын 25-ны өдрөөс УДЭТ-ын өмнөх зогсоолд машин зогсоохгүй

УДЭТ-ын урд талын авто зогсоолын үйл ажиллагааг тавдугаар сарын 25-ны дотор зогсоож, тохижуулах Хотын даргын шийдвэр гарсан болохыг Нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ өнөөдөр мэдээллээ.

Тэрбээр "Төлбөртэй, төлбөргүй ч бай төв театрынхаа өмнө машины зогсоол ажиллуулж байгаа нь зохимжгүй. Театрын өмнөх талбай нь өргөн цэлгэр, тохилог орчин байх ёстой" хэмээн байр сууриа илэрхийлж байв.