Дөрвөн ханатай гэр шатаж, 69 настай эрэгтэй нас баржээ

Дөрвөн ханатай гэр шатаж, 69 настай эрэгтэй нас баржээ

Чингэлтэй дүүргийн 22 дугаар хороо, Согоотын 77 дугаар гудамжинд дөрвөн ханатай гэр шатаж 69 настай эрэгтэй нас барсан харамсалтай хэрэг гарчээ.

Тодруулбал "Энэ тухай дуудлага мэдээлэл тавдугаар сарын 07-ны өдрийн 16:55 цагт ОБГ-т ирсэн бөгөөд тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Ж-ийн 4 ханатай гэр, 8 метр орчим хашаа шатаж байсныг 15 минут ажиллан унтраасан. Тус гал түймэрт иргэн Ж /69 настай, эрэгтэй/ өртөж, нас барсан байсан тул цогцсыг тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн мөрдөгчид шилжүүлэн өгсөн" гэж ОБЕГ-аас мэдээллээ.