НИТХ-ын ээлжит XXIX хуралдаан өчигдөр эхэлсэн бөгөөд өнөө өглөө үргэлжлэх товтой байна. Хуралдаанаар дараах долоон асуудлыг хэлэлцэх юм байна.
- Орон нутгийн тусгай хамгаалалтад авах тухай
- Монгол Улсын Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах талаар авч хэрэгжүүлж буй ажлын талаар
- Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлын явц, цаашид авч хэрэгжүүлэх ажлын тухай
- Нийслэлийн 2019 оны төсвийн хүлээгдэж буй гүйцэтгэл, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 26/ 23 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай, Нийслэлийн 2020 оны төсөв батлах тухай
- Автозам ашигласны төлбөрийн хувь хэмжээг шинэчлэн тогтоох тухай
- Нийслэлийн 2019 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт, 2020 оны газар зохион байгуулалт батлах тухай
- Нийслэлийн өмчөөс 2020 онд хувьчлах хуулийн этгээд, эд хөрөнгийн жагсаалт батлах тухай асуудлуудыг хэлэлцэнэ.