Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит XXIX хуралдаан өнөөдөр 10.00 цагт эхлэх байсан ч хуралдаанаар хэлэлцэх асуудлыг дэмжихтэй холбогдуулан маргааш /2019.11.29/ 10.00 цаг хүртэл түр хугацаагаар хойшлуулжээ.
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ.
1.1 Орон нутгийн тусгай хамгаалалтад авах тухай
Танилцуулах: Ж.Батбаясгалан/Нийслэлийн Засаг Даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч/
1.2 Монгол Улсын Засгийн Газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах талаар авч хэрэгжүүлж буй ажлын талаар танилцуулга
Танилцуулах: Д.Мөнхжаргал/Нийслэлийн Агаар орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч/
1.3 Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлын явц, цаашид авч хэрэгжүүлэх ажлын тухай танилцуулга
Танилцуулах: О.Мөнгөншагай/Нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч/