УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.04.21/ ээлжит хуралдаанаар Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг чөлөөлөх, томилох тухай асуудлыг хэлэлцлээ.
Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлд:
- МҮЭХ-ны ерөнхийлөгч С.Эрдэнэбат
- Монголын төмөр замчдын ҮЭХ-ны дэд дарга Б.Алтанхуяг
- ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн секторын эрхлэгч Т.Баясгалан
- Монголын хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын нэгдсэн холбооны ерөнхийлөгч,
- Сонгдо" эмнэлгийн Эмчилгээ эрхэлсэн захирал Ш.Зоригоо
- Монголын сумын эмч мэргэжилтнүүдийн удирдах зөвлөлийн гишүүн Ж.Гэрэлмаа
МҮХАҮТ-ын дэргэдэх "Бизнес академи"-ийн чиглүүлэгч багш Н.Одон нар нэрээ дэвшүүлснийг УИХ-аас дэмжлээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн " Монголдоо эмчилж чадахгүй гэж зарлаад байгаа өвчнийг эмчлэх гүйцэтгэлийг худалдаж авдаг тогтолцоог хэрэгжүүлье. Бид бол эмчилж чадахгүй гэж зарладаг. Тэгээд тухайн иргэнийг эмчлүүлээд ирэхээр нь тусалж чаддаггүй, ердөө нэг 5 хувийг нь төлдөг тогтолцоо байна. Бид хуулинд стратегийн худалдан авалт гэж оруулсан байгаа. Хэрвээ эмчилж чадахгүй бол Монголдоо эмчилдэг болохын төлөө даатгалын сангаар дамжуулан гүйцэтгэлийг худалдан авч тухайн эмнэлгүүдийг эмчилдэг болгодог хүртэл тогтолцоо бий шүү. Эрт илрүүлгийн үзлэгт 67 тэрбумын санхүүжилтийг тусгасан. Гэтэл энэ хөтөлбөртийн үр дүн сайн харагдахгүй байна. Баахан тоо хөөцөлдсөн 900 гаруй мянган хүнийг үзсэн гэдгээс өөрөөр үхэлд хүргэдэг өвчнөөс урьдчилан сэргийлж чадсан уу гэдэг нь тодорхойгүй байна. Амь насанд аюултай өвчнийг илүү эрт оношлох нь энэ хөтөлбөрийн зорилго нь байх ёстой" гэлээ.
ҮЗЭХ: