Өчигдөр /2023.04.20/ С.Зориг агсны төрсөн өдөр тохиож, АН-ын гишүүд болон түүний төрсөн дүү С.Оюун нар цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлсэн. Харин энэ үеэр УИХ-ын гишүүн асан Ж.Батзандан, “улс төрийн мэдэгдэл” хийсэн юм.
Ж.Батзандан: Батзандан ЯЛАХ болно ‼️‼️‼️@bayarkuu @serdenemn @AmaraaDshzvg @OyunerdeneMN @Zandanshatar @UKhurelsukh pic.twitter.com/Xv3Q0gCXcN
— UBn.mn ЮУ БАЙНА (@UBn_mn) April 20, 2023
Хөгжлийн банкны хэргээр шалгагдаж, тодорхой хугацаанд хоригдож байгаад суллагдсан Ж.Батзандан, төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсанд хүндэтгэл үзүүлсэн үү, эсвэл олон нийтийн анхаарлыг татсан тус үйл явдлыг далимдуулж улс төрийн мэдэгдэл хийсэн үү гэдэг нь анхаарал татаж байгаа юм. Тэгвэл Ж.Батзандан, “С.Зориг агсны дүү С.Оюун мэдээлэл хийнэ” хэмээн хэвлэлийн зар тарааж, өөрөө мэдээлэл хийсэн гэх мэдээлэл байна.
С.Зориг агсны хөшөөн дээр С.Оюун гуай мэдээлэл хийнэ гэж хэвлэл цуглууллаа! Тэгсэн чинь оронд нь Ж.Батзандан очцон чарлаж байна ? Одоо бүр сүүлдээ хүний нэр барьж хэвлэл цуглуулдаг болж!! @setguulchdorjoo ??
— ariuntsetseg (@ariuntsetsegAri) April 20, 2023