УИХ-ын чуулганы хуралдаан өнөөдөр 10.00 цагт эхэлнэ. Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ.
Үүнд:
- “Төрийн өмчөөс орон нутгийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2023.01.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
- Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг чөлөөлөх, томилох тухай асуудал
- Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцын талаар Хянан шалгах үүрэг бүхий түр хорооны тайлан, санал, дүгнэлтийг танилцуулах
- “Онцгой дэглэмийн хугацааг сунгах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2023.04.18-ны өдөр ирүүлсэн/
- Ерөнхий сайдын мэдээлэл: Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэл, түүний сөрөг нөлөөллийг бууруулах, нийтийн тээврийн хүртээмж, чанар, стандартыг сайжруулах талаар хэлэлцэхээр товложээ.