Б.Цэнгэл: Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хүрээнд нийт 427 машиныг татан төвлөрүүлж автобаазуудад өгсөн

Б.Цэнгэл: Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хүрээнд нийт 427 машиныг татан төвлөрүүлж автобаазуудад өгсөн

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаанаар “Төрийн өмчөөс орон нутгийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2023.01.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/-ийг хийлээ. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир "Төрийн хэмнэлтийн хуулиар төрд төвлөрсөн машин тэрэгт үзлэг хийж байгаа юу. Нийт хэчнээн машин байна вэ. Хэрхэн яаж хуваарилах вэ" гэлээ. 

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл "Нийт машин тэрэгний хэрэгцээ байгаа тухай хөдөө орон нутгаас УИХ-ын гишүүдээс гэхчлэн 1000 гаруй санал ирсэн. Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хүрээнд нийт 427 машиныг татан төвлөрүүлсэн. Хөдөө орон нутагт 120 орчим машиныг шилжүүлэх үйл ажиллагааг зохих журмын дагуу хийсэн. Улаанбаатар хотод татан төвлөрүүлсэн машиныг төр засгийн бааз хуучнаар, аж ахуйн авто баазад төвлөрүүлж ажиллаж байгаа. Хөдөө орон нутагт байгаа машиныг тэнд нь зохион байгуулах чиглэлтэй байна. Засгийн газрын тогтоол гарсан. Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 6.5-д зааснаар 19 байгууллагын жагсаалт гарсан. Энэ байгууллагад эхний ээлжид хуваарилалт явуулна. Үлдсэн тээврийн хэрэгслийг санал хүсэлтийг эрэмбэлж судлаад хэрэгцээ шаардлагатай байгаа газарт хуваарилна" гэв. 

ҮЗЭХ: 

 




Өнөөдөр хонь өдөр

9 цагийн өмнө