Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгч Анджей Дуда гэргий Агата Корнхаузер-Дудагийн хамт манай улсад энэ сарын 24-26-нд төрийн айлчлал хийнэ.
Тэгвэл түүний айлчлалын дараа Францын Ерөнхийлөгч Э.Макрон манай улсад айлчилна гэх мэдээлэл байна. Айлчлалын товыг одоогоор нууцалж байгаа аж.
Францын Ерөнхийлөгч Э.Макрон нь сүүлд АНУ, БНХАУ-д айлчилсан. Түүний айлчлалын зорилго, агуулга нь Украиныг түрэмгийлж буй үйлдлийг зогсооход олон улсаас дэмжлэг хүсэх байв. Европын томоохон улсуудын тэргүүн нар Монголд айлчилж буй нь олон улсын анхаарлыг ихээхэн татаж байна. Ирэх долоо хоногийн даваа гарагт /2023.04.24/ эхлэх Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгч Анджей Дудагийн айлчлалаар уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааны болон олон улсын харилцааны зарим асуудлыг хэлэлцэх юм.Ташрамд дурдахад, манай улс нь олон тулгуурт гадаад бодлоготой билээ.