"АН-ын дэд дарга, ХЭГ-ын дарга, Архангай, Баянгол дүүргийн намын даргад С.Эрдэнэ хүнээ томилно" гэх гэрээг Л.Гантөмөртэй хийж, түүнийг хүлээн зөвшөөрчээ

"АН-ын дэд дарга, ХЭГ-ын дарга, Архангай, Баянгол дүүргийн намын даргад С.Эрдэнэ хүнээ томилно" гэх гэрээг Л.Гантөмөртэй хийж, түүнийг хүлээн зөвшөөрчээ

Өчигдөр /2023.03.19/ орой С.Эрдэнэ өөрийнх нь дэргэд үлдсэн цөөн хүмүүстэйгээ хуралдаж, “АН-ын даргаар Л.Гантөмөрийг хүлээн зөвшөөрч”, өнөөдөр /2023.04.20/ болж буй С.Зориг агсны төрсөн өдрийг тохиолдуулсан “Төв шуудан”-ын урд байрлах түүний хөшөөнд Л.Гантөмөр, С.Эрдэнэ нар хамтдаа цэцэг өргөсөн байна.

Харин С.Эрдэнэ ямар тохиролцоонд хүрч “Л.Гантөмөрийг АН-ын дарга” хэмээн хүлээн зөвшөөрч байгаа нь анхаарал татаж байна.

Тэгвэл Л.Гантөмөр, С.Эрдэнэ нар “харилцан тохиролцох гэрээ байгуулсан” байна. Тус гэрээнд С.Эрдэнэ АН-ын нэг дэд даргад болон тус намын Хэрэг эрхлэх газрын даргаар өөрийн хүмүүсээ томилох, мөн Архангай аймаг, Баянгол дүүргийн АН-ын хорооны даргын томилгоог өөрөө мэдэх, цаашлаад АН Еsy Үндэсний бодлогын хороонд өөрийн тодорхой тооны хүмүүсээ оруулах” гэсэн агуулгатай тохироог хийсэн ажээ. Ингэснээр С.Эрдэнэ “АН-ын даргаар Л.Гантөмөрийг хүлээн зөвшөөрч” өнөөдөр ийнхүү тэд хамтдаа С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөжээ.




Өнөөдөр хонь өдөр

10 цагийн өмнө