Улсын баатар "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын 45 жилийн ойн хүрээнд үйлдвэрийн захиргаанаас "Эрдэнэт 45" караоке дууны уралдааныг Орхон аймагт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж байгууллагуудын дунд зохион байгуулахаар болсон байна.
Уралдаанд "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын цех нэгжийн уурхайчид ч оролцох боломжтой аж. Нэгдүгээр байрыг гурван сая төгрөгөөр, хоёрдугаар байрыг нэг сая төгрөгөөр, гуравдугаар байрыг 500 мянган төгрөгөөр тус, тус шагнах юм байна. Удирдамжид "Эрдэнэт үйлдвэр"-ийн захирал Ц.Бат-Энх гарын үсэг зурж баталгаажуулжээ.