УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбат Монголд ирсэн бөгөөд өнөөдөр АТГ-т мэдүүлэг өгчээ

УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбат Монголд ирсэн бөгөөд өнөөдөр АТГ-т мэдүүлэг өгчээ

УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбат "нүүрсний хэрэг"-т холбогдон, яллагдагчаар татагдсан. Үүний дараахан тэрбээр УИХ-ын гишүүнээсээ чөлөөлөгдөх хүсэлтийг гаргаж, гадны улс руу явсан байдаг. УИХ ч түүний хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэн УИХ-ын гишүүнээс нь чөлөөлсөн. 

Гадны улс руу явсан түүнийг "Шувуу" ажиллагааны хүрээнд Монголд авчрах уу гэдгийг олон нийт өнгөрсөн хугацаанд анхааралтай ажиглаж байлаа. Тэгвэл тэрбээр Монголдоо ирсэн бөгөөд өнөөдөр /2023.04.19/ АТГ-т мэдүүлэг өгчээ. Тэрбээр энэ талаараа өөрийн цахим хуудаснаа "Улсын жирийн иргэний хувиар АТГ-т очиж хуулийн дагуу тайлбар мэдүүлгээ өгөөд, иргэний үүргээ биелүүлээд явж байгаа. Намайг гадаад руу зугтаасан, оргон зайлсан гэх мэт гүтгэлэг их явсан. Шударга үнэн тогтоогдоно гэдэгт итгэлтэй байна. Ээжийгээ эмчлүүлж, аавыгаа сахиж байгаа хүндхэн үед хувь хүний өвчин зовлонгоор улс төр битгий хийгээсэй л гэж хүсэх юм даа" хэмээжээ. 

Хууль зүйн сайд Х.Нямбаатар Ж.Мөнхбатын талаар хэвлэлд мэдээлэл өгөхдөө "Байцаагчтайгаа холбогдоод хуулийн хугацаанд мэдүүлгээ өгнө гэж хэлсэн байна лээ" гэсэн билээ. 




Өнөөдөр хонь өдөр

9 цагийн өмнө