Нью-Йорк хотод дөрвөн давхар автомашины зогсоол нурсны улмаас нэг хүн амиа алдаж, таван хүн бэртжээ /ВИДЕО/

Нью-Йорк хотод дөрвөн давхар автомашины зогсоол нурсны улмаас нэг хүн амиа алдаж, таван хүн бэртжээ /ВИДЕО/

Манхэттений санхүүгийн дүүрэгт байрлах уг машины зогсоол нь дөрвөн давхар бөгөөд зоорийн давхар хүртэл бүхэлдээ нурсан байна.

ҮЗЭХ:

Гал түймэртэй тэмцэх газрын дарга Жон Эспосито энэ талаар мэдээлэл өгөхдөө "Манай гал сөнөөгчид барилгад эрэн хайх ажиллагаа явуулж байгаа бөгөөд одоо хүртэл нэмж нурсаар байгаа тул аврах ажиллагаа явуулахад хүндрэлтай байлаа. Тэнд ажиллаж байсан хүмүүсийн тоог гаргаж, бүгдийг нь барилгаас нүүлгэн шилжүүлсэн” гэж мэдэгджээ. Харин Нью-Йорк хотын дарга Эрик Адамс "Барилга маш тогтворгүй, эрэн хайх ажиллагаа явуулахад хүндрэлтэй байсан тул робот нохой, дрон зэрэг шинэ технологи ашигласан. Барилга нурахаас өмнө ил тод хагарал, ан цав, зөрчил гараагүй байсан" хэмээжээ.

Одоогоор ослын шалтгаан тодорхойгүй байгаа бөгөөд зэргэлдээ орших барилгуудыг мөн нурах аюултай эсэхийг шалгаж байгаа талаар албаны хүмүүс мэдээлжээ.

Эх сурвалж: CNN

ОРЧУУЛСАН: Т.БЯМБАЖАРГАЛ