Өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар Н.Багабандийг Оюутолгойн ТУЗ-ийн гишүүнээс чөлөөлсөн. Тэгвэл түүний оронд Ж.Таныг томилсон шийдвэрийг өнөөдрийн /2023.04.19/ Засгийн газрын хуралдаанаар гаргажээ.
Ж.Тана нь АНУ-ын Юта мужийн "Васач Академи" бүрэн дунд сургуулийг дүүргэж, Харвардын их сургуулийг эдийн засаг, Зүүн Ази судлалаар бакалаврын зэрэгтэй төгссөн. Мөн дэлхийн Эдийн Засгийн Форумын дэргэдэх Глобал Шэйпэрс нийгэмлэгийн нэрэмжит тэтгэлгийг хүртэж, Оксфордын их сургуульд бизнесийн удирдлагын магистрын зэрэг хамгаалжээ. Үүний дараагаар Рио Тинто компанийн Австрали дахь салбар болон Монголын Оюу Толгой компанид ажиллаж байжээ. Мөн дэлхийн шилдэг зөвлөх үйлчилгээний компанийн нэг болох Маккинзи компанид зөвлөхөөр, "Эрдэнэс Монгол" ХК-ийн тэргүүн дэд захирлаар ажиллаж байсан туршлагатай аж.