С.Одонтуяа: Хүнийг мохоодог, ялалдаг, шоронжуулдаг байдлаа болих хэрэгтэй. Хүний эрхийг хамгаалсан хуулиадаа хэзээ хэлэлцэх юм бэ

С.Одонтуяа: Хүнийг мохоодог, ялалдаг, шоронжуулдаг байдлаа болих хэрэгтэй. Хүний эрхийг хамгаалсан хуулиадаа хэзээ хэлэлцэх юм бэ

УИХ-ын дэд дарга С.Одонтуяагаас Хууль зүйн сайд Х.Нямбаатарт хандан "Хууль шүүхийн байгууллагын үйл ажиллагааны шатанд хүний эрх зөрчигдөж буй асуудалд ямар дүгнэлт хийж байгааг болон Засгийн газраас аливаа хууль, тогтоомжид хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, дордуулахгүй байх талаар ямар хууль, эрх зүйн шинэчлэлийг ойрын хугацаанд хийх талаар" асуулга тавьсан. 

Асуулгын хариуг Хууль зүйн сайд Х.Нямбаатар өнөөдрийн /2023.04.18/ Хууль зүйн байнгын хорооны хурлын үеэр өглөө. Харин энэ үеэр УИХ-ын дэд дарга С.Одонтуяа "Шүүнэ, хорино гэж их туйлширдаг болж. Шүүгчийн ёс зүйтэй хүн ШҮҮГЧ хийдэг гэх ойлголтыг нийгэмд бүрдүүлэх ёстой. Одоо даамжраад шүүх рүүгээ дайрдаг боллоо. Та нар шүүхэд нөлөөлөхийг хориглоно гэж хэлдэг. Төрийн өндөр албан тушаалтнууд хэвлэлээр "ШҮҮХ энэ хэргийг яаж шийдэхийг харна" гээд зарлачихдаг. Энэ байж болохгүй. Шүүхийн шийдвэрт нөлөөлж байгаа хэрэг. Төрийн ордонд сууж байгаа хүмүүс өөрсдөө үлгэрлэх хэрэгтэй. Энэ асуудалд Ерөнхий сайд болон Х.Нямбаатар сайдад мөн АТГ-т шүүмжлэлтэй ханддаг. Эсвэл баахан хүний нэрийг зарлачихдаг. Засгийн газраас мэдээллэсэн болохоор шүүхийн шийдвэр гарахаас өмнө нийгмээрээ давалгаалж, сэвэгдэж яллаж байна. Өнөөдөр Монголд чинь гэм буруугүй хүн үлдэх юм уу. Сошиалаар ялласны дараа шүүхээр ялладаг. Энэ нь шүүгчийн сэтгэл санаанд хүртэл нөлөөлж байна. Энэ асуудлыг шийдэх шаардлагатай хуулиудаа оруулж ирмээр байна. Хүний эрхийн асуудал энд ноцтой хөндөгдөөд байна. Захиалгатай хонгил бүр даамжирсан.  Хэлмэгдүүлсэн хүний сэтгэл санааны хохирлыг хэзээ ч нөхөж чаддаггүй шүү гэдгийг хэлмээр байна.Цагдан хорих асуудал чинь маш ноцтой байдалд байна. Өчнөөн сар хоригдчоод ганцхан удаа байцаалт авдаг, шүүх хурал нь болохгүй хойшилдог. Ингэж Монгол хүнийг мохоодог, ялалдаг, шоронжуулдаг байдлаа болих хэрэгтэй. Төрийн албан хаагч олон нийтийн сүлжээнд идэвхтэй байж нэг сэтгэгдэлд лайк дарахад л араас нь дарга нь дарамталдаг систем рүү орж болохгүй ээ. Энэ чинь л хэлмэгдүүлэлт рүү оруулдаг. Хүний эрхийг хамгаалсан хуулиудыг хэлэлцмээр байна. Яагаад хойш тавиад хэлэлцэж батлахгүй байна вэ" гэлээ. 

ҮЗЭХ: 

 




Өнөөдөр хонь өдөр

9 цагийн өмнө