БНХАУ-ын Батлан ​​хамгаалахын сайд Ли Шанфут ОХУ-д айлчилж байна

БНХАУ-ын Батлан ​​хамгаалахын сайд Ли Шанфут ОХУ-д айлчилж байна

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ням гарагт /2023.04.16/ Москвад БНХАУ-ын Батлан ​​хамгаалахын сайд Ли Шанфутnaг хүлээн авч уулзсан талаар CNN агентлаг мэдээлэв.

Уулзалт Кремльд болсон бөгөөд ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу мөн оролцжээ. Энэ үеэр хоёр улсын цэргийн хамтын ажиллагааг өндрөөр үнэлж, цэрэг техникийн салбарт хамтран ажиллан, тэнгисийн цэргийн болон хуурай газар, агаарын хамтарсан цэргийн сургуулилалт амжилттай явуулж ирснийг Путин онцолсон байна. Тус айлчлал лхагва гарагт /2023.04.19/ өндөрлөх аж.

Лигийн айлчлал нь БНХАУ-ын дарга Ши Жиньпин өнгөрсөн сард ОХУ-д хийсэн төрийн айлчлалын дараа Си, Путин хоёр улс орны харилцааг бэхжүүлж, “цэргийн харилцан итгэлцлийг гүнзгийрүүлж”, цэргийн солилцоо, хамтын ажиллагааг бэхжүүлэхээ амласан үйл явдал болж буйг олон улсын хэвлэлүүд онцоллоо.