Католик шашины тэргүүн Ромын пап Франциск Монгол Улсад айлчлахаар төлөвлөж байгаагаа баталсан талаар Монцамэ агентлаг мэдээлжээ. Тодруулбал, тэрбээр өнгөрсөн баасан гарагт агаарын тээврийн “ITA Airways” компанийн удирдлагууд болон ажилтнуудтай уулзах үеэрээ есдүгээр сард хийх айлчлалынхаа талаар баталсан байна. Учир нь “ITA Airways” нь Ромын папын албан ёсны тээвэрлэгч компани аж. Сонирхуулахад, Католик шашины тэргүүн Ромын пап Франциск Марсель хотоос шууд Монголыг зорино гэдгээ мэдэгдсэн бөгөөд тэрбээр Марсель хотод есдүгээр сарын 23-нд хүрэлцэн очих ажээ.
Эх сурвалж: Монцамэ агентлаг