"Суданы армийн командлагчид зөрөлдсөний улмаас 83 хүн амиа алдаж, 1126 хүн шархдаад байна" гэж ДЭМБ-аас мэдээллээ

"Суданы армийн командлагчид зөрөлдсөний улмаас 83 хүн амиа алдаж, 1126 хүн шархдаад байна" гэж ДЭМБ-аас мэдээллээ

Өнгөрөгч амралтын өдрөөс эхлэн Суданы армийн командлагч Абдель Фаттах аль-Бурхан болон “Шуурхай хариу арга хэмжээ авах хүчний командлагч Мухаммед Хамдан Дагало нарын хооронд санал зөрөлдсөний улмаас Суданы байдал хурцдаад байна. Тус зэвсэгт мөргөлдөөний улмаас 83 хүн амиа алдаж, 1126 хүн шархдсан гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын төлөөлөгч мэдээлжээ. Мөн “Аюулгүй байдлыг хангаагүйн улмаас эмч, эмнэлгийн ажилтнууд төдийгүй эрүүл мэндийн салбарын нийт ажилтнууд Хартум хотод ихээхэн хүндрэл, бэрхшээлтэй тулгарч байгааг" ДЭМБ-ын төлөөлөгч онцлосон байна.