БНЭУ-ын парламентын гишүүн агсан Атик Ахмед, түүний ах Ашраф нар телевизийн шууд дамжуулалтын үеэр буудуулж, амиа алджээ.
Тодруулбал, тэд хүн амины хэргийн гол гэрчийг хөнөөсөн хэрэгт холбогдуулан саатуулагдаад байсан Атик Ахмед Прайаграж хотод сэтгүүлчдэд мэдээлэл өгөх үеэрээ буудуулсан байна. Хэрэг гарах үед Атик Ахмек болон түүний ах Ашрафыг мэдээлэл өгч байх үеэр мэдээлэл авч байсан сэтгүүлчдийн дунд нуугдсан гурван этгээд гал нээж, амийг нь хөнөөсөн байна. Одоогоор цагдаагийн байгууллагаас гурван сэжигтнийг баривчилж, шалгалтын ажиллагаа явуулж байгаа аж.
ВИДЕО:
18+. Энэтхэгт ах, дүү улс төрч асан Атик Ахмед, Ашраф нарт халдаж бгаа нь шууд эфирт гарчээ. Халдлага үйлдсэн 3 этгээдийг барьсан гэнэ. Ах, дүү хоёр хүнд гарууд бсан гэж хэвлэлүүдэд бичжээ. pic.twitter.com/o5WJ7bJfer
— Хүрлээ.Д (@Hurlee2) April 16, 2023