Ромын пап лам есдүгээр сард Монголд ирнэ гэдгээ мэдэгдлээ

Ромын пап лам есдүгээр сард Монголд ирнэ гэдгээ мэдэгдлээ

Пап лам Франциск ирэх есдүгээр сард Монголд очихоор төлөвлөж байгаагаа Баасан /2023.04.14/ гарагт мэдэгджээ.

Ротейрс агентлагийн мэдээлснээр "Франциск өнгөрсөн хоёрдугаар сард Африкаас буцах үедээ онгоцонд сэтгүүлчид өгсөн ярилцлагадаа “Монголд очих нь боломжтой боловч одоогоор тодорхойгүй байна” хэмээж байсан. Пап лам Франциск Марсель хотоос шууд Монгол руу явахаа мэдэгдсэн бөгөөд энэ нь ирэх есдүгээр сарын 23-нд /2023.09.23/ юм.

Тус улс Ватиканы хувьд чухал ач холбогдолтой. Учир нь Хятадтай урт хилийн шугам, нягт харилцаатай байдаг бөгөөд Ватикан коммунист улс дахь католик шашинтнуудын байдлыг сайжруулахыг хичээж байна. Нэгэн цагт Гадаад Монгол гэгдэж байсан Монгол Улс 1921 он хүртэл Хятадын бүрэлдэхүүнд байсан бөгөөд ЗХУ-ын тусламжтайгаар тусгаар тогтнолоо олж авсан аж" гэжээ.